Охид тарган хүүхэлдэйгээр тоглодоггүй

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Охид тарган хүүхэлдэйгээр тоглодоггүй

Сүүлийн хэдэн өдөр Америкийн сэтгэл судлалын эрдэмтэд
судалгаа явуулж хачирхалтай үр дүн хүрсэн тухайгаа вебсайт, блог, сонин хэвлэл
зэрэг төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Харин Британы өдөр
тутмын вебсайтад бичсэн мэдээллийг дараах байдлаар сэтгэл судлалыг сонирхогч,
судлаач та бүхэндээ хүргэж байна.

Жон Воробей
эрдэмтэн хүүхдийн жендерийн талаарх ойлголт ба анорекси
(хоолны
дуршилгүй болох сэтгэлзүйн эмгэг
) өвчний тухай
судлахаар зориод байв. Тэрээр судалгаандаа хүүхэлдэй тоглож буй
3-5 настай охидыг
ажигласан бөгөөд судалгааны үр дүн маш энгийн мөртлөө сонирхолтой гарчээ. Охид
бүдүүн хүүхэлдэйгээр тоглохгүй байсан гэнэ.
Үргэлж
туранхай хүүхэлдэйг
илүүд үзэж түүнээс эсрэг хэлбэр дүрстэй хүүхэлдэйг муу бөгөөд ямар ч найзуудгүй
гэж мэдэрч байв.

Ийнхүү охид гоо сайхны тухай нэн эртнээс эргэцүүлдэг нь
батлагдсан боловч үнэндээ хэдий үеэс ийм идеаль дүр үүсдэг нь сонин биш, харин
яаж, юуны учраас, цаашид хэрхэх төлөвтэй вэ гэдгийг судлаач Жон Воробей дараах
байдлаар тайлбарлажээ
:

Түүний үзсэнээр гэрт болж буй үйл явдал хүүхдэд хүчтэй
нөлөө үзүүлдэг гэнэ. Тухайлбал, аав ээжийн ярьж буй зүйл, хандлага нь
тарган бол
хүсэх зүйл биш
гэдэг
ойлголтыг хүүхдэд өгдөг байна. Улмаар хүүхэд таргалалтын талаарх ээжийнхээ
айдсыг ийн мэдэрч түүнийгээ хүүхэлдэйндээ адилтган
(тусгаж) ойлгодог
байна. Энэ мэтээр тэдний янз бүрийн анхааруулга, яриа хөөрөө нь анорекси зэрэг
хооллолттой холбоотой сэтгэлзүйн өвчнүүдийг (огт хоол идэхгүй байх) өдөөдөг.

Энэхүү судалгааг явуулсан АНУ-ын эрдэмтэд судалгаандаа
гурван төрлийн барби хэв маягийн хүүхэлдэй бүтээжээ. Барби бүр яг ижилхэн
төрхтэй, хувцастай боловч биеийн хэлбэрийн хувьд ялгаатай байж. Эдгээр гурван
төрлийн хүүхэлдэйг нийт
40 охидод үзүүлж аль нь хамгийн
аз жаргалтай бөгөөд олон найзуудтай байна вэ
?”
хэмээн эерэг
шинж чанарыг тодорхойлох асуулга асуухад 
туранхай хүүхэлдэй
хамгийн өндөр оноо авсан байна. Хүүхэлдэйнүүд яг ижилхэн царайтай байсан ч том
биетэй хүүхэлдэйг илүү сөрөг шинжтэй, ямар ч найзгүй, ядарсан, гунигтай байна
гэх зэргээр дүгнэж байв.  Эдгээр охидын
70% нь туранхай, 20%
нь 
дунд зэргийн, 10%
нь 
махлаг хүүхэлдэйгээр тоглож байв.

Эх сурвалж:

Эх сурвалж:
www.dailymail.com.uk

Л.
Энхтүшиг

www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж