
Тэрээр энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэдэд нээлттэй тайлагнав. Өнгөрсөн хугацаанд аймгийн удирдах ажилтаны зөвлөгөөнийг "Шуурхай үйлчилгээ ёс зүйтэй манлайлал" сэдвийн дор, Байгаль орчны ажилтаны, цагдаагийн алба хаагчийн, төлчин эмэгтэйчүүдийн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн гээд салбар салбарын 7 томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Засаг дарга анхны захирамжаараа төрийн албан хаагчдыг авилга ашиг сонирхолоос ангид байхыг даалгаж, аймгийн хэмжээнд ажилладаг 6200 төрийн албан хаагч тус захирамжийг биелүүлж ажиллахаа гэрчлэн батламж гэрээ байгуулжээ.
Мөн 100 дахь өдрийг угтаж 70381111 төвд хэлтэс агентлагийн дарга нарыг хуваарийн дагуу ажиллуулсан бөгөөд өөрөө мөн тус төвд ажиллаж иргэдийн асуултад хариулан санал хүсэлтийг нь сонссон аж.
Ажлаа хүлээн авсаны 100 дахь хоногт хийсэн ажлаа тайлагнан иргэдэд мэдээлэл хийж уулзалтанд Засаг даргын эрхлэх хүрээний агентлагийн дарга нар болон иргэд оролцож саналаа хэлж байлаа. Тэрээр 100 хоног тутам иргэд, олон нийтэд ажлаа тайлагнаж, бодлого шийдвэрээ танилцуулан алдаа оноон дээрээ дүгнэлт хийж амжилт ололтоо бататган ажиллана гэдгээ ч хэлж байсан юм.
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn