Амьдралаа уртасгах есөн боломж

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Амьдралаа уртасгах есөн боломж

Хүний гень бидэнд 120 жилийн амьдралын "баталгаа" олгосон бол бодит байдал дээр хүмүүс харьцангуй богино насалдаг. Тиймээс олон орны эмч, сэтгэл зүйч, хүнс судлаачид нэгдэн судалгаа явуулсны дүнд хүний насыг уртасгах "есөн сургаалийг" батлан гаргажээ.

1. Хоолоо тааруул
Ихэнх хүмүүс өдөрт 2500-3000 килокалорийн хоол хүнс хэрэглэдэг бол үнэн хэрэгтээ 1000-1500 килокалори байхад л хангалттай гэнэ. Та хоолоо хэтрүүлэн идвэл тэр хэмжээгээр бие махбодид ачаалал нэмэгдэнэ. Тиймээс их ч биш, бага ч биш тааруулж хоолло.

2.Насныхаа онцлогт тохирсон хоолны цэс
Хүний насны онцлог бүрт тохирсон өөр өөр хоолны дэглэм мөрдөх ёстой. Тухайлбал, гучин настай эмэгтэй самар болон элгийг хүнсэндээ байнга хэрэглэвэл анхны үрчлээ нь хожуу үүснэ. Дөч гарсан хүмүүст бета-каротин илүү тустай. Харин тавин настангуудад ясанд нь кальци, зүрхэнд нь магни тустай. Дөч гарсан эрчүүдэд бяслаг зайлшгүй хэрэгтэй. Ахимаг насны хүмүүс хүнсэндээ загасны мах түлхүү хэрэглэвэл зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал багасдаг байна.

3.Секс залуужуулна!
Долоо хоногт хоёроос доошгүй удаа секс хийдэг хүмүүс үеийнхнээсээ хамаагүй залуу харагддаг байна. Сексийн үед хүний биеэс "аз жаргалын" хэмээн нэрийддэг эндорфин даавар ялгардаг юм байна. Энэ даавар нь хүний биеийн дархлааг сайжруулах, зүрх судасны ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг байна.

4.Өөрийн гэсэн үзэл бодолтой бай
Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс урсгалаараа идэвхигүй "хөвж" явдаг нэгнээс мэдэгдэхүйц бага депресст ордог байна.

5.Хөдөл!
Өдөрт хэдхэн минутыг ч гэсэн биеийн тамираар хичээллэж өнгөрүүлбэл төдий хэмжээгээр нас тань уртасна. Хөдөлгөөн хийх үед гучин наснаас хойш зогсонги байдалд ордог өсөлтийн даавар суларч гардаг юм байна

6.Сэрүүн өрөөнд унт!
Дунджаар +17-18 хэмийн дулаантай орчинд хүн унтаж байвал залууждаг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон билээ. Учир нь хүний биемахбодь дахь бодисын солилцоо мөн насны онцлогоос шалтгаалдаг өөрчлөлтүүд нь орчны температураас ихээхэн хамааралтай байдаг юм байна.

7.Өөрийгөө хэт битгий хязгаарла
Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэнд, амьдралын хэв маягт тохируулан элдэв заавар журам мөрдөх хэрэгтэй болдог. Тэгвэл үе үехэн эна дэглэмийг зөрчихөд гэмгүй гэнэ. Танд хориотой ч гэсэн элдэв амттан сонирхлыг чинь татвал заримдаа идэж л орхиорой.

8.Сөрөг сэтгэл хөдлөлөө битгий хураа
Дотроо бухимдах хэрэггүй. Нээлттэй байж, уур бухимдлаа өөрт хураалгүй гаргаж сур. Эргэн тойрны хүмүүстэйгээ санал бодлоо чөлөөтэй хуваалц. Асуулгын дүнгээр уур бухимдлаа гаргаж чаддаггүй хүмүүсийн 64 хувь нь хорт хавдар туссан байжээ.

9.Тархиа байнга ажиллуул!
Чөлөөт цагаа оюун ухаан шаардсан тоглоом тоглож өнгөрүүл. Тухайлбал, шатар, үгийн сүлжээ зэрэг байж болно. Гадаад хэл ч үз. Тооны машинаар бус харин өөрөө тоо бодож бай. Уураг тархийг эрчимтэй ажиллуулахад түүнтэй зэрэгцэн бодисын солилцоо сайжирна. Мөн зүрхний үйл ажиллагаа идэвхжиж, цусны эргэлт ч сайжирдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж