Монголоо мориор тойрон аялна

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Монголоо мориор тойрон аялна

“Морьтон
монгол" ТББ-аас санаачлан монгол орныг морьтой тойрох нэн сонирхолтой
аяллыг эхлүүлэх гэж байна. “Морьтон монгол” төрийн бус байгууллага нь
монгол морийг сурталчлах, монгол морины туулах чадварыг ашиглан аялал
жуулчлал, гэрэл зураг, танин мэдэхүй, түүх, судалгааны зорилтот төсөл
хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, олон нийтийн
байгууллага юм.

“Морьтон Монгол” төсөл нь аялал жуулчлалын
онцгой төрөл болох морин аяллыг сурталчилах, хил орчмын аялалын шинэ
маршрут нээх, залуучуудад эх орноо хайрлах, түүх соёлоороо бахархах
сэтгэлгээ төрүүлэх, морины эдэлгээ, хэрэглээ, морь маллах уламжлалт
ухааныг түгээх, монгол морь, монгол эр хүний тэсвэр тэвчээрийг шалгах,
хилчдийн амьдрал, эх орны дархан хилийг хэрхэн хамгаалж буйг олон нийтэд
харуулах зэрэг олон давуу талтай юм.

МУБИС-ийн
газарзүй, аялал жуулчлалын ангийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун,
Ц.Даваахүү нарын хэсэг залуус энэхүү аялалд нэгдэж, тавдугаар сарын
1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хугацаанд 21 аймаг болоод хилийн
зурвас дагуу морьтой аялал хийхэд бэлэн болоод байна. Тэд Хил хамгаалах
ерөнхий газар, ССАЖЯ-тай хамтран ажиллаж, тавдугаар сарын 1-ний өдөр
Цонжин болдогоос аялалаа эхлэхээр болжээ. Аялагч залуус энэ хугацаанд эх
орныхоо үзэсгэлэнт газруудын зургийг авч, дүрс бичлэг хийн, нэвтрүүлэг
бэлтгэх давхар зорилготой. Тэд саяхан МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал,
“Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Бадамсамбуу нартай уулзаж, хэрхэн
аялах талаар зөвлөгөө авчээ. Монгол морины сонирхолтой аяллыг зохион
байгуулах гэж буй залуусыг Монголын алдартай уяачид дэмжин, өөрсдийн
сүргээс морьд бэлэглэсэн байна. Тэд одоо морьдоо аялалд бэлтгэхийн сацуу
бусад бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 8919-0669 дугаарын утсанд хандаарай.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж