
Ё.Отгонбаярын бусдыг айлган сүрдүүлж авлига авахыг завдсан эсэх хэргийг сануулахад,
-2013 оны гуравдугаар сарын 20-нд Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж байгаад хэсэг залууст зодуулж, машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлсэн байдаг. Тэрээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ы сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа орлогын 1/4 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ” гэж мэдээлсэн байдаг. Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх мэдээллүүд нь батлагдсан бөгөөд Ё.Отгонбаяр бусдаас авилга авахыг санал болгосон нь холбогдох баримтуудаар нотлогдсон талаар УМБГ-аас мэдээлж байсан юм.
Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.