
Элчин сайд Азизов Искандер Кубарович эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд тус улсын томоохон компаниуд эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлэн ажиллахад бэлэн байгааг онцлоод цаашид хэрэгжих зарим төслийн талаар сонирхов.
Сайд М.Сономпил, салбарын төслүүдийн талаар товч танилцуулаад дэд бүтцийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийгдэх томоохон хэмжээний ажлууд байгаа бөгөөд ОХУ-ын компаниуд саналаа ирүүлсэн байгааг хэлээд олон жилийн өмнөөс энэ салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлага байгаа гэлээ.
Эх сурвалж:Эрчим хүчний яамны хэвлэл мэдээллийн алба