Үнэртэй усаа бодлоготойгоор түрх

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Үнэртэй усаа бодлоготойгоор түрх

via Гоо сайхны зөвөлгөө


Бүсгүйчүүд бидний гоо сайхны салшгүй нэг хэсэг бол яах аргагүй үнэртэй ус.
Үнэртэй усыг хэрэглэхэд учир бий. Бид үнэртэй усыг хадгалах, цацахаас
авахуулаад хэрэглэх явцдаа маш олон алдаа гаргадаг гэдгийг мэдэх үү?

1. Хөлний
шагайн урд тал болон өвдөгнийхөө ар талд вазелин түрх. Тэгээд дээр нь үнэртэй
усаа цац. Үнэртэй усны үнэр дээшээ хөөрдөг тул судасны цохилт багатай хэсгүүдэд
түрхвэл зүгээр.

2. Бугуйнхаа
дотор талд сүрчиг түрхээд нөгөө бугуйныхаа дотор талд 5 орчим секунд дар, үрж
болохгүй ингэвэл сүрчигний нот задарч амархан арилдаг.

3. Торгоноос
бусад материалаар хийсэн хөхний даруулга зүүсэн үедээ хөхнийхөө хооронд үнэртэй
ус цац. Зүрхний орчмын халуун хэсэгт сүрчигний молекул идэвхждэг.

4. Үсний
толийлгодог тосонд сүрчиг цацаж байгаад үснийхээ үзүүрийн 4 см хэсэгт түрх. Энэ
бол үнэр шингээхдээ хамгийн сайн хэсэг.

Бэлтгэл ажил

Биеэ үнэргүй
тосоор тосол. Сүрчиг сайтар чийгшүүлсэн арьсанд илүү сайн шингэдэг. Үнэргүй
чийгшүүлэгч тос нь сүрчигний үнэртэй холилдохгүй, үнэрийг нь өөрчлөхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж