
Гэвч ээж хүү хоёрынх шиг иймэрхүү харилцаа нь ихэнхдээ бүтэлгүйтдэг байна. Учир нь сексийн харилцаатай хүн өөрийг чинь төрүүлсэн хүнээс өөр байх ёстой. Ихэнх эрчүүд найз бүсгүйгээ өөрийг нь хүүхэд шиг бөөцийлөхөөс залхаж , түүнийг зүгээр л хайртай бүсгүй нь байгаасай гэж хүсдэг аж.
Хэрэв танд ийм зүйл тохиолдвол яах вэ ?
Эх хүн болох зөн совин
Хүүхэд төрүүлж, өсгөх биологийн үүргээсээ татгалздаг эмэгтэйчүүд байдаг ч хүүхэд төрүүлээгүй эмэгтэй зөнгөөрөө ойр дотны хэн нэгнийг хайрлаж халамжлахыг хүсдэг. Магадгүй та тэр хүн нь байж болно. Эмэгтэйчүүд бүгд биш ч дийлэнх нь эх болохыг хүсдэг бөгөөд хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд хайр халамжаа харамгүй зориулдаг байна. Ядарсан, өвдсөн, цухалдсан, ямар ч тайлбар сонсмооргүй байгаа үед түүний хайр халамжаас илүү зүйл юу байх билээ. Харин таныг үсээ засуулахыг байнга ятгаж, оймсыг чинь цуглуулдаг нь таныг дахин өсвөр насны хүүхэд болгож мэднэ.
Яах хэрэгтэй вэ гэж үү?
Түүний хайр халамж дэндүү санагдаж эхэлвэл та насанд хүрсэн хүн шиг байж сөрөг хандлагуудад хариул. Хэрэв та түүнд хүчтэй, бие даасан, арчаатай гэдгээ харуулж чадвал тэр таныг хүүхэд шиг бөөцийлөхөө болино.
Түүний ээж
Эмэгтэй хүн өөрийнхөө ээжийн зан араншинг өвлөж авдаг бөгөөд тэд энэ зангаа өөрчлөх хүсэлгүй байдаг. Хэрэв ирээдүйн хадам ээж чинь зөөлөн сэтгэлтэй, нээлттэй, хоол сайхан хийдэг бол түүний охинтой даруйхан гэрлэх хэрэгтэй. Учир нь ийм хадмууд маш ховор байдаг. Ирээдүйд охинд чинь түүний сайн талууд ч мөн өвлөгдөх болно.
Хэрэв охин чинь ээжийнхээ муу зан араншинг дуурайсан бол түүнд үүнийг нь ойлгуулахыг хичээгээрэй. Тэр ээжтэйгээ адилхан байхыг хүсдэггүй бол үүнийг өөрчлөхөд амархан.
Өөрт чинь хүүхэд шиг хандах болсон өөр нэг шалтгаан нь та өөрөө байж мэднэ. Эмэгтэй хүн эрчүүдээс хурдан нас бие гүйцдэг нь нууц биш. Тиймээс та болон таны найз бүсгүйн биологийн цаг өөр өөр байж болох талтай. Түүнийг PlayStation 3 худалдаж авах хангалттай мөнгө байхгүй гэж хэлэх үед та өсвөр насны хүүхэд шиг дураараа загналгүй бодит байдлыг дүгнэж хэлсэн түүний үгийг эхлээд сонсоход буруудах зүйлгүй.
Өөрийгөө ойлго
Хайр халамж, үглэж загнахын аль нь ч байлаа энэ бол түүний сэтгэл. Хэрэв та түүнд хамаагүй байсан бол тэр таныг бэлэн хоол их идэж байна гэж үглэхгүй. Өөрийгөө насанд хүрсэн, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж чадна гэдгээ харуулахын тулд өдөөн хатгалгүйгээр тайвнаар ойлгуулахыг хичээгээрэй. Түүний зөвлөгөөг үнэ цэнэтэй мэт хүлээн авах нь хайртыгаа гомдоолгүй дотно харилцаагаа хэвээр хадгалахад тус болно. Зарим үед түүний зөв байх нь бий ч зөвхөн хэтрүүлэхээс нь болгоомжлоорой.
Бэлтгэсэн Н.Энх