“D” хэсгээс Герман, Ганын багууд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

“D” хэсгээс Герман, Ганын багууд шалгарлаа

“D” хэсгээс Герман, Ганын багууд шалгарлаа

Африк тивийн хамгийн том цэнгэлдэх болох Йоханнесбург хотын “Soccer City” цэнгэлдэхэд “D” хэсгийн Герман болон Ганын багийн тоглолт болж, 60 дахь минутад Месут Озилийн оруулсан гоолын ачаар дэлхийн гурван удаагийн аварга баг өрсөлдөгчөө буулган авч, шөвгийн 16-гийн эрхээ авлаа. Энэ ялалт мөн германчуудад хэсгээ манлайлах боломж олгосон бөгөөд тэд ням гаригт Блумфонтейн хотноо шөвгийн наймын эрхийн төлөө хөлбөмбөгийн эх орон Английн багтай тоглох юм.

Мөн энэ үеэр Нелспрейт хотноо Австрали 2:1-ээр Сербийн багийг хожсон боловч гоолын зөрүүгээр Ганын дараа бичигдэж, хэсгээсээ шалгарах боломжгүй болжээ.

Ийнхүү Ганын баг шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан анхны Хар тивийн баг боллоо. Тэд бямба гаригт Рустенбург хотын цэнгэлдэхэд “C” хэсгийн ялагч АНУ-ын шигшээтэй өрсөлдөх учиртай.

Гана 0:1 Герман

Тоглолтын эхнээс л талбайд илүүрхэж байсан “Германы машинууд” 60 дахь минутад хожлын гоолоо оруулсан. Довтлогч Озил Ганын хаалгач Ричард Кингсоны хаалганы дээд буланд бөмбөг оруулж, багтаа ялалт авчирсан юм. Тоглолтын дараа Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохам Лёв “Тоглолт ширүүн болж өнгөрлөө. Бидний хувьд зарим зүйл бүтэлгүйтсэн ч бид ямартай ч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Шөвгийн 16-гийн тоглолт үнэхээр сонгодог тулаан байх болов уу. Тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Австрали 2:1 Серби

Өмнөх тоглолтдоо Германы шигшээг буулган авсан Серби энэ удаад тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах боломжтой байв. Гэвч тоглолтын сүүлийн 45 минутын дунд үеэр ердөө дөрөвхөн минутын дотор Тим Кахилл, Бретт Холмэн нар гоолдсоноор тоглолтын хувь заяа Австралийн талд эргэсэн. Гэхдээ сэлгээгээр талбайд гарсан Сербийн Марко Пантелич тоглолт өндөрлөхөөс зургаан минутын өмнө өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар тоглолт 2:1 харьцаагаар өндөрлөжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж