Европийн хөлбөмбөгийн холбооны “Европийн лиг”-ийн тэмцээний шийдвэрлэх дөрвөн тоглолт өнөө шөнө 03:05 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно. Нэр хүнд, хамрах хүрээгээрээ “Аваргуудын лиг”-ийн дараа тооцогдох энэхүү тэмцээний шийдвэрлэх тоглолт болсноор хагас шигшээд тоглох дөрвөн багийн нэр тодрох учиртай.
Өнөө шөнө 03:05 цагаас:
Бенфика /Португал/ – Аз Алкмаар /Нидерланд/
Ювентус /Итали/ – Олимпик Лион /Франц/
Валенсиа /Испани/ – Базель /Швейцарь/
Севилья /Испани/ – Порту /Португал/ багтай тоглоно.
Өмнөх тоглолтын дүн:
АЗ Алкмаар /Нидерланд/ 0-1 Бенфика /Португал/
Лион /Франц/ 0-1 Ювентус /Итали/
Базель /Швейцарь/ 3-0 Валенсиа /Испани/
Порту /Португаль/ 1-0 Севилья /Испани/
Б.БИЛЭГ