Хятадын “Bank of China”-г татах уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Хятадын “Bank of China” салбараа Монголд нээх болсон тухай мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл УИХ энэ асуудлын хүрээнд Засгийн газарт чиглэл өгчээ. Түүгээр бол дээрх банк байгуулах асуудлыг Засгийн газрыг эргэн харж, татаж авах ёстой гэх үүрэг өгөгдсөн бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас энэ тухай тодруулахад “Банк, харилцаа холбоо мэтийн салбарууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал. Эдийн засгийг идэвхижүүлэх төлөвлөгөөнд банкны тухай асуудал орж байгаа. Энэ асуудлыг УИХ-аас Засгийн газрыг дахин нягталж үз гэсэн үүрэг өгсөн. Тогтоолын төслөө татаж авах байх гэж бодож байна” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж