Эм хэдий гашуун ч өвчинд тустай…
Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлогыг тайлбарлахын тулд эхлээд ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлсийн талаар ярих хэрэгтэй байх.
Гадаад худалдаа 3жил дараалан 3 их наяд төгрөгийн алдагдалтай явж ирсэн нь ханшийн дарамтыг нэмэгдүүлэх суурь шалтгаан болсон.2011-2012 онд уул уурхай, барилгын салбарын идэвхижил өндөр байсантай холбоотойгоор манай руу орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэж энэ хэрээрээ импорт нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд дунджаар ДНБ-ны 10 хүртэл хувьтай тэнцэж байсан урсгал дансны алдагдлыг33 хувь хүртэл огцом өсгөж, улмаар ханш сулрах дарамт бий болгохоор байв. Гэвч тухайн жилүүдэд орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт урсгал дансны алдагдлыг бүрэн санхүүжүүлж байсны нөлөөгөөр төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байж чадсан. Жишээлбэл2011-2012 онд урсгал дансны алдагдал дунджаар 3 тэрбум орчим ам.доллар байхад хөрөнгө, санхүүгийн дансны ашиг 4 тэрбум орчим ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл бид гаднаас авах 3 ам.долларын бараа, үйлчилгээний төлбөрөө хөрөнгө оруулагчдын оруулж ирсэн 4 ам.доллараар санхүүжүүлж байсангэсэн үг юм.
Харин өнгөрсөн оны тухайд бидний 3 ам.долларын хэрэгцээ хэвээр байсан боловч үүнийг санхүүжүүлдэг байсан 4 ам.долларын хөрөнгө оруулалт маань 1.5 ам.доллар болж буурсан.Үүний зөрүү 1.5 тэрбум орчим ам.долларын алдагдал гадаад валютын нөөцөд шууд дарамт болж, төгрөгийн ханш сулрах үндэслэл болсон.
Монголбанкнаас уг нөхцөл байдлыг үнэлсний үр дүнд ханшийг уян хатан тогтоох бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж,эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байлгаснаар урсгал дансны алдагдал буураад байна. Тухайлбал, эхний 3 сарын гүйцэтгэлээс харахад өнгөрсөн жилүүдэд 500 сая ам.доллар байдаг байсан гадаад худалдааны алдагдал энэ жил 9 сая ам.доллар болж буурлаа. Энэ нь ханш уян хатан тогтосноор эдийн засагт шаардлагатай тохиргоо хийгдэж байгааг харуулахаас гадна ханшийн бодлого нь Засгийн газраас баримталж буй экспортыг урамшуулж, импортыг орлуулах бодлоготой нийцтэй байгааг харуулж байна. Тэгэхээр төгрөгийн ханш цаашид ч эдийн засгийн суурь нөхцөлд нийцтэйгээр уян хатан тогтох шаардлагатай.
Тэгэхээр Монголбанкнаас цаашид төгрөгийн ханшийг чангаруулах арга хэмжээ авахгүй гэсэн үг үү? Ханшаа тогтмол барьж болдоггүй юм уу?
Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох бөгөөд эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтална гэж заасан байдаг. Монголбанкнаас төгрөгийн ханш нь уян хатан тогтох бодлогыг үргэлжлүүлэн баримтлах бөгөөд зөвхөн ханшид огцом хэлбэлзэл үүссэн нөхцөлд хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд оролцох болно.
Хэрвээ бид төгрөгийн ханшийг хүчээр чангаруулах, тогтмол түвшинд барих оролцдлого хийвэл шаардлагатай тохиргоо нь хийгдэж, эерэг болох хүлээлттэй болсон эдийн засгаа сөхрүүлэхболно.Энэ нь хүнээр болэмчилгээ хийлгэн дөнгөж эдгэж байгаа шарханд бохир орууланхалдварлуулж,хүндрүүлэхтэй ижил юм.
Тэгэхээр аливаа өвчнийг анагаахад өвчин үүсгэгч голомттой нь тэмцэх хэрэгтэй байдгийн нэгэн адил эдийн засагт үүсээд байгаа ужиг өвчнийг эмчлэхэд зөв бодлого буюу эмийг хэрэглэх нь чухал. Эм хэдий гашуун ч өвчинд тустай, үг хэдий хатуу ч явдалд тустайгэдэгтэй л агаар нэг юм.
Монголбанк гадаад валютын нөөцөө гөвөөд ч болов ханшийг нам дор байлгах ёстой гэх юм. Ингэж болох уу? Ямар эрсдэлтэй вэ?
Өнгөрсөн 2008-2009 оны хямралаас бидэнд үлдсэн сургамж юу вэ гэвэл ханшийг хүчээр чангаруулах, тогтмол түвшинд барих оролдлого хийснээр импортыг өдөөж, улмаар гадаад валютын нөөцөө шавхдаг болохыг харуулсан. Валютын нөөцгүй болсноор улс орон төлбөрийн чадваргүй болж улмаар төлбөрийн тэнцлийн буюу ханшийн хямралд орж, эдийн засаг уналтад орно. Эдийн засаг уналтад орвол ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, улс төр нийгмийн тогтворгүй байдал үүсэх гэсэн олон сөрөг үр дагаврууд гардаг. Түүнээс гадна гадаад зах зээлээс шууд хамааралтай, жижиг, нээлттэй эдийн засагт ханшийн бодлогын хамгийн зөв сонголт ханшийн уян хатан бодлого байдаг нь батлагдсан ойлголт.Ам.долларын ханшийг 20 хувиар бууруулна гэвэл нөөцийнхөө талаас илүүг “гөвөх” шаардлагатай болно. Гэхдээ Монголбанк ийм алхам хийж өмнөх алдаагаа давтахгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа. 2008 оны эдийн засгийн хямралын үед 500 гаруй сая ам.долларыг зах зээлд богино хугацаанд нийлүүлсэн ч нэмэр бололгүй ам.долларын ханшийг огцом 30 хувиар алдаж байсан. Улмаар Олон улсын валютын сангийн 250 сая ам.долларын Stand-by хөтөлбөрт хамрагдан тэнцвэрээ олсон гашуун түүх мартагдаагүй байна.
Ярилцсанд баярлалаа.