Японы Toyota Motors компани Япон, АНУ, Европ болон бусад орны зах зээлд борлуулагдсан 6.39 сая машинаа эргүүлэн татахаар болсон тухай BBC мэдээлжээ.
Эргүүлэн татах болсон шалтгаан нь хамгаалалтын дэрний спирал кабелын доголдол, суудлын зам, жолоодлогын системийн хүрдны цагирган бэхэлгээ, урд талын шил арчигчийн мотор, хамгаалалтын дэрний цахилгаан утас зэрэгт үүссэн доголдлууд юм байна.
Харин эргүүлэн татахаар болсон загваруудад 2004 оны дөрөвдүгээр сараас 2013 оны наймдугаар сарын хооронд үйлдвэрлэгдэж байсан Pontiac Vibe, Subaru Trezia, Corolla, RAV4, Matrix, Yaris, Highlander болон Tacoma автомашинууд орсон байна.
Т.БИЛГҮҮН