А.Мөрөн анхны тоглолтоо хийлээ | News.MN

А.Мөрөн анхны тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

А.Мөрөн анхны тоглолтоо хийлээ

Монголын шигшээ багийн довтлогч А.Мөрөн мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар Краби багийн бүрэлдэхүүнд багтан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нд анхны тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтод А.Мөрөн багийнхаа оруулсан нэг гоолын боломжийг бүрдүүлсэн. Гэсэн ч  А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй “Краби” өрсөлдөгч “Кон Каэн ФЦ” багт 2:1-ийн харьцаатай хожигдсон юм. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөнгийн гараанд тоглосон энэ тоглолт Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн байсан юм. “Краби” энэ тоглолтод хожигдсоноор Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнийг орхилоо.

А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй “Краби ФЦ” баг Тайландын хоёрдугаар лигтээ долоон тоглолтод нэг хожиж, хоёр тэнцэн таван оноотойгоор 15 дугаар байрт бичигдэж байна. Тайландын хоёрдугаар лиг 18 багаас бүрдэж, 34 тойргийн тоглолт хийдэг юм.

Тоглолтын дараа А.Мөрөн өөрийн фэйсбүүк хуудаснаа:

-2:1-дүүлчихлээ. Байрлалын алдаа. Бас довтолж хамгаалах дээрээ хамаг анхаарлаа тавиад тоглолтоо 100 хувь гаргаж чадсангүй. Гэхдээ ямар ч байсан нэг гоолыг найруулчихлаа гэж бичжээ.

А.Мөрөнгийн анхны тоглолтыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Б.БИЛЭГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-04-10 103.26.194.29

Muu l bnadaa. Bagtaa unelegdehgui l bga yum shg bnadaa. Mergejiliin baguud ligiin temtseendee saichuulaa gargaad tsomiin temtseendee selgeenihee nuhuduudiig togluuldag yum. Za da ochij ochij tailandiin 2-r ligiin bagt ochood undsend ni garch chadahgui bol gutamshig shuu.

Avatar

Зочин 2014-04-10 202.21.114.82

chi zugeer com-s ard suuchaad huniig yu ch gej helsen bolno l do. chi zugeer 100 m buren guij chadah u

Avatar

Зочин 2014-04-10 103.26.194.4

Цомын тэмцээнд тоглоно гэдэг чинь багтаа унэлэгдэхгуй л байгаа юм байнадаа. Сайнуудаа лигтээ гаргаад муунуудаа цом тоглуулдаг юм. Тэгээд ч тайландын 2 р лигийн багт ундсэн багтаа гарч чадахгуй байна гэдэг чинь гутамшиг шуу.

Avatar

Зочин 2014-04-10 103.26.194.9

Amjilt husie.good luck, man!

Avatar

Irgen 2014-04-10 103.26.194.26

Sain zaluu bn. Amjilt husie!

Avatar

Зочин 2014-04-10 27.123.214.2

facebook hayag ni yu yum be?

Avatar

lll 2014-04-10 203.169.48.142

Sain bna. Amjilt huseye.

Avatar

lll 2014-04-10 203.169.48.142

Сайн байна. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж