Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

via Монгол
Хэл Соёлын Хүрээлэн
 

Хулсаар дээвэрлэж, хулсан
өрх тавиад, ханын гадуур найлзуур бургасаар туургалсан, ханын дотуур хулс,
найлзуур бургас хольж туургалсан гэрийг барга гэр гэнэ.
Бүрдэл:
1. Гэрийн мод
2. Хулсан дээвэр
3. Хулс бургасан хац туурга
4. Бургасан шиг туурга
5. Оосор
Хийц: Хулсан дээвэртэй, бургасан туургатай монгол гэрт хуучин баргачууд зуны
улиралд суудаг. Таван ханатай монгол гэрийн дээвэрт таван үе, долоон зах хулс
хэрэглэдэг. Долоон зах хулс гэдэг нь хулсан өрх, хоёр зах, хоолой ороомол хулс
ба дундах хулс болон завсрын хулс тус бүр нэг зах, гадар дотор хулс тус бүр нэг
зах байдаг. Хулсан гэрийн туургыг хулс, бургасаар хийдэг. Шиг хац гэж хоёр зүйл
бий. Шигийг хийхэд нялх найлзуур бургасыг хялгасан оосроор орхиж хийнэ. Шиг
туургыг ханын гадуур барина. Таван ханатай гэрт таван хэсэг шиг байдаг. Хацыг
хийхдээ хулсны завсраар нялх найлзуур бургасыг нэг нэгээр хавчин алаглаж орхиод
ханын дотор талаар давхарлаж барьдаг. Гол оосортойгоо нийт 22 оосроор хулсан
гэрийг даруулж уядаг.
Онцлог: Хулсаар дээвэрлэж, туургалсан зуны гэр дотор суухад сэрүүхэн таатай,
бороо гоожихгүй, ялаа батгана орохгүй, нар салхинд элэгддэггүй, эдэлгээ сайн
даадаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж