Дубайн гаальд дроныг ашиглана

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Дубайн гаальд дроныг ашиглана

АНЭУ албан хэрэгцээний тусгай бичиг баримтуудыг дрон ашиглан тээвэрлэх, хүргэлтийн үйлчилгээ тун удахгүй эхлүүлэх гэж байгаа билээ. Тэгвэл тус улс дроныг мөн гаалийн байгууллагадаа ашиглахаар болсон тухай http://gulfnews.com сайт мэдээлжээ.

Тус улсын гаалийн байгууллага усан зам болон хэцүү замтай хуурай газрын хилийн бүсүүдээр тусгай камер суурилуулсан дронуудыг нисгэж, хяналт тавихаар болсон байна.

Уг дронууд нь тусгай удирдлагатай ба авсан дүрсээ шууд төврүүгээ дамжуулан хүчин чадалтай учир хулгайн усан онгоцууд, хил зөрчигчдийг илрүүлэхэд ихээхэн дэвшил гарна хэмээн үзэж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж