Биеийн дулаанаас эрчим хүч гаргана

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Биеийн дулаанаас эрчим хүч гаргана

БНСУ-ын “Korea Advanced Institute of Science and Technology” буюу KAIST-ийн профессор Jo Byeong-jin-наар удирдуулсан эрдэмтдийн баг хүний биеийн дулаанаас эрчим хүч гарган авдаг төхөөрөмж бүтээсэн тухай etnews.com сайт мэдээлжээ.

Уг төхөөрөмжийг хүний биеийн галбирт тохируулан хийж, биедээ зүүж явахаар бүтээсэн байна.

Дулааны хэмийн зөрүүгээс цахилгаан гаргаж авах үйлдэлтэй уг төхөөрөмжийг биедээ зүүсэн үед тасалгааны дулаан 20 градус буюу хүний биеийн дулаанаас 17 хэмийн зөрүүтэй байх агаад 40 милливатт цахилгаан гаргаж болох аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж