3D технологи анагаах ухаанд томоохон дэвшил авчирч байгаа билээ. Уг технологийг ашиглаж, хүний чихийг амжилттай гаргаж авсан бол тун удахгүй хүний зүрхийг гаргаж авах боломжтой тухай Science сэтгүүлд мэдээлжээ.
“Louisville” их сургуулийн эрдэмтэд энэхүү ажлыг эхлүүлээд байгаа ба тэд хүний зүрхийг 3D-гээр хэвлэх бүрэн боломжтой хэмээн мэдэгдээд байгаа аж.
Хэрвээ тэдний энэхүү эрдмийн ажил амжилттай болвол зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай донор хайж буй олон мянган хүнд амьдрал бэлэглэх боломжтой болох юм.
Т.БИЛГҮҮН