Женнифер Энистон Хавайд хуримлана

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Женнифер Энистон Хавайд хуримлана

Холливудын алдартай хос жүжигчин Женнифер Энистон, Жастин Теру нар Хавайн арал дээр хуримаа хийхээр болжээ. Хосуудын хуримын ёслол маш цомхон, ердөө 20 зочинтойгоор болж өнгөрөх аж. Өдгөө 45 настай Женнифер Энистон бараг хоёр жилийн өмнө Жастин Терутай сүй тавьсан боловч одоо болтол хуримаа хийгээгүй байгаа юм. Түүнчлэн хосууд өнгөрсөн оны тавдугаар сард хуримын тов зарласан боловч хойшлуулсан нь тэднийг салах гэж буй тухай шум дэгдэхэд хүргэж байжээ.

Женнифер Энистон өмнө нь Брэд Питтэй гэрлэж байсан боловч Анжелина Жолид нөхрөө булаалгасан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж