“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнууд компанийнхаа оффисын гадна жагсаал хийж байгаа тухай зарим сайтуудаар өнөөдөр цацагдсан. Мэдээлэлд “Тус компанийн ажилтнууд зургаан сарын турш цалингаа авч чадаагүй учир өрийн сүлжээ үүсчээ. Тиймээс “Цалингаа авмаар байна” гэсэн шаардлага удирдлагууддаа тавиад байгаа аж. Тэд “Эрдэнэс Тавантолгой мөнгөө төл”, “Цалингаа авмаар байна”, “Та нараас болж компаниуд муудалцаж, шүүхдэлцэж байна”, “Хүний амь нас эрсэдвэл хэн хариуцлага хүлээх вэ” зэрэг үгтэй самбар барин эсэргүүцлээ илэрхийлсээр байна” гэсэн байсан юм. Компанийн зүгээс энэхүү жагсаал болон шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 15 цагаас сэтгүүлчдэд өгөх ажээ.
Д.ЦЭЦ