Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ялгаа

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины ялгаа

Эрчүүд
яагаад эмэгтэйчүүд шиг олон зүйлийг нэг дор хийж чаддаггүй вэ
? Яагаад
эмэгтэйчүүд орон зайн баримжаа муутай, найз хүүхнүүдтэйгээ уулзаж “хов базах”
дуртай байдаг вэ
?

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины бүтцийн ялгаатай байдал
мэдрэл судлалын салбарын гол асуудлын нэг байсаар ирсэн. Сүүлийн үед тархины рентген зурагнуудыг үзэхэд эмэгтэй хүний
тархинд илүү нийтлэг ур чадвар буюу хэл яриа, ой тогтоолт, олон зүйлийг нэг дор
хийх зэрэг төрөл бүрийн чадварууд илүү давамгайлдаг бөгөөд эрэгтэй хүний
тархинд хүртэхүй болон зан байдлын хоорондох нягт уялдаатай чадварууд илүү
агуулагддаг байна. Гэхдээ эдгээр чадварууд төрөлхийн үү, аль эсвэл орчны
нөлөөллөөс болж үүссэн үү? гэдэг нь сонирхол татсан хэвээр байгаа юм. Энэ
талаар олон эрдэмтэд туршилт судалгаа явуулж өөр өөрсдийн үзэл санааг
дэвшүүлсээр ирсний нэг нь Кембриджийн их сургуулийн доктор Саймон Барон-Коэн
болон түүний багийнхны дэвшүүлсэн жендерийн ялгаатай байдалд тестостероны хэмжээ
нөлөөлдөг гэх санаа юм. Эдгээр эрдэмтдийн үзсэнээр ургийн хөгжлийн үед эр, эм
үр хөврөлүүд яг адилхан байдаг. Харин эстроген, тестостерон даавруудын аль нэг
нь давамгайлж биеийн гадаад төрх байдал хоорондоо ялгарч, тархины удирдаж буй
үйл ажиллагаанууд хүртэл өөр өөр болж эхэлдэг. Эрчүүд аналитик
(задлан ойлгох) чадвар өндөртэй байдаг бол
эмэгтэйчүүд бусдыг мэдрэх, бусдын зовлонг хуваалцах зэрэг сэтгэл хөдлөлийн шинж
чанар давамгайлсан байдаг бөгөөд  энэ онцлог нь тестостероны хэмжээнээс
хамаардаг гэж ихэнхи эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байна
.

Саймон Барон-Коэн эхийн ургийн усан
бүрхүүлээс авсан шингэн болон ураг дахь тестостероныг харьцуулан туршилт хийсэн
байна. Дараа нь тэрээр хүүхдийг төрсний дараа хүүхдийн бусдыг ойлгох болон
дүгнэх чадварыг харьцуулжээ. Энэхүү туршилтын үр дүнд тестостероны хэмжээ бага
байгаа хүүхдүүд өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хүүхэд насандаа
бусдын зовлонг маш хүчтэйгээр ойлгож, мэдэрдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Эрэгтэй эмэгтэй хүний тархины ялгаатай
байдлын талаар хэсэг эрдэмтдийн хийсэн туршилтаас харахад эмэгтэйчүүдийн
асуудал шийдвэрлэх чадварыг хариуцдаг духны хэсэг ба сэтгэл хөдлөлийг удирддаг
лимбийн гадаргуу нь бусад хэсгээ бодоход харьцангуй том байсан бол
эрэгтэйчүүдийн хувьд хүртэхүйг хариуцдаг зулайн хэсэг, болон хоол унд, сексийг
зохицуулдаг өнчин тархины хэмжээ нь харьцангуй том байсан гэнэ.

Л.
Сарангэрэл

www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж