
Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг энэ оны хоёрдугаар сарын 15-ыг хүртэл дүүрэг, орон нутгийн татварын хэлтсүүд хүлээн авсан. Эхний ээлжийн буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-25-ныг өдрүүдэд материалаа бүрдүүлэн өгсөн хүмүүсийн бичиг баримтыг хянаад Төрийн сан руу явуулжээ. Эхний ээлжинд нийтдээ 8700 хүний материал Төрийн санд очсон бол 8500 хүний татварын буцаан олголтын мөнгө өнгөрсөн долоо хоногт дансандаа орсон байна.
Харин 223 хүний данс зөрсөн тул залруулга хийлгэхээр буцаажээ. Тэгвэл хоёрдугаар ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд дүүргүүдийн татварын хэлтэст өгсөн материалыг Нийслэлийн Татварын газарт, орон нутгийн иргэдийнхийг тухайн аймгийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч, давтан хяналтыг үргэлжлүүлж буй ажээ.
О.САР