Засгийн
газрын сайд нараас хамгийн нүнжигтэй, эр хүн шиг зан гаргаж, өчигдрөөс
хойш хэвлэлийн баатар болоод буй Ц.Баярсайхан гишүүний өрөөнд хулгай
орсон гэх мэдээлэл сонстов.
газрын сайд нараас хамгийн нүнжигтэй, эр хүн шиг зан гаргаж, өчигдрөөс
хойш хэвлэлийн баатар болоод буй Ц.Баярсайхан гишүүний өрөөнд хулгай
орсон гэх мэдээлэл сонстов.
Түүнийг
“Давхар дээл” тайлах төслийг хэлэлцэхэд "Санал өгөхгүй" гэдгээ мэдэгдэж, УИХ-ын
даргад албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл өчигдөр тараад байсан бол өөрийнх нь
гарын үсэг, тамгатай уг бичгийг гишүүн өөрөө албан ёсоор УИХ-ын даргад
хүргүүлээгүй байсан, өрөөнөөс нь алга болсон гэх яриа өнөөдөр гарчээ. Сургаар бол гишүүний өрөөнд "хулгай орж", түүний өмнөөс албан тоотыг нь олон нийтэд ил
болгосон талаар зарим сайтууд бичиж байна. Үнэний ортой эсэхийг Ц.Баярсайхан гишүүнээс тодруулах гэсэн боловч ямар нэгэн хариулт өгсөнгүй.
Ш.ОЧ