
Увс аймагт тоглох үеэрээ тэрээр 1000 ээжийн сүү өргөх ёслол зохион байгуулсан гэнэ. Увс аймгийн Улаангом хотын төв талбай болох Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны талбайд мянган ээж цуглан сүү өргөсөн аж. Тэрхүү сүү өргөх ёслолыг С.Жавхлан 21 аймгаар хийх аялан тоглолттойгоо хамтатган хийхээ мэдэгдлээ. Түүний аялан тоглолт ханш нээгдэх үеэр эхэлсэн бол бараг ханш хаагдах үеэр дуусах бололтой.
Зарим хүмүүс түүний уг үйлдлийг “С.Жавхлангийн өвчин нь хөдөлчихөж” гэж ярилцаж байгаа гэнэ. Тийм их сүү үр ашиггүй цацаж байхаар ядаж цай чанах сүүгүй байгаа айлд нь нэг удаа ч гэсэн цай чана гээд өгчихвөл илүү үр дүнтэй гэх хүмүүс ч байна.
Э.ТЭКҮ










