Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Нийслэлийн статистикийн газраас хүнсний зах, худалдааны төвүүдээр худалдаж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр хийдэг юм. Одоогийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 7530 төгрөг, үхрийн ястай мах 8220 төгрөгийн үнэ байгаа ажээ. Өнгөрсөн долоон хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.4 хувиар буюу 105 төгрөгөөр , үхрийн ястай махны үнэ 9.3 хувиар буюу 355 төгрөгөөр буурч, үхрийн цул махны үнэ тогтвортой байсан талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.

Худалдааны төвүүдээс “Макс” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” захад хамгийн өндөр буюу 10 мянган төгрөгөөр худалдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад монгол луувангийн үнэ 1.5 хувиар буюу 20 төгрөгөөр буурч, бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа гэлээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж