
АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Азийн орнуудад хийж буй айлчлалын гол сэдэв нь газар нутгийн маргаантай холбоотой хурцадмал асуудал болоод байгаа юм. Чак ХэйгелЯпон, Хятад улсуудад хийсэн айлчлалынхаа үеэр Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны талаар ширүүхэн мэдэгдэл хийж байсан билээ. Тухайлбал, Чак Хэйгел Хятадад хандан Бээжингийн эрх баригчид хөрш орнууддаа хүч хэрэглэвэл АНУ үүний эсрэг зогсоно гэдгийг хатуу анхааруулсан билээ.
Б.АНХТУЯА