&#34Шударга ёс&#34 эвслийнхэнд ичих булчирхай алга гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвслийнхэнд ичих булчирхай алга гэв

МАН-аас Чингисийн талбайд зохион байгуулж буй “Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийг хавсран хийхийг хориглох, “Давхар дээл”-ийг нэн даруй тайлуулах” тухай жагсаалын үеэр тус намын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоос тодруулга авлаа. Тэрээр:

-"Шударга ёс" эвслийн бүлгийнхэн завсарлага авсан нь буруу. Эдийн засаг хүндэрч, ард олны амьдрал бэрх болсныг өнөөдрийн жагсаалд оролцогчид хэлж байна.  УИХ-аар Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байхыг хориглосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцье гэхэд Ардчилсан нам намрын чуулганаас хойш нийтдээ 65 хоногийн завсарлага авсан. Энэ их хугацаанд тэр хэдэн хуудас цаасан дээрхийг хараад уншиж судалж чадаагүй байна гээд Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байна. Шударга ёсны төлөө явна гэсэн гишүүдэд ичих булчирхай алга. Эрх ашгаа эрэмбэлж чадахгүй нь. Шударга ёсыг дээдэлж чадахгүй нь. Ард түмнийг басамжилж байна.

Иргэдийн зүгээс амьдралд нь бодитой өөрчлөлт гаргахыг хүсч, хүлээж байсан. Гэвч хүлээлт талаар боллоо. Н.Алтанхуягийн Засгийн газар маш их хэмжээний мөнгөтэй ажилласан. Төсвийн гадуур зарцуулсан тэр их мөнгө төгрөгний асуудлыг нь ард түмэн мэдэж байгаа. Эзэн Чингис хааныхаа нэрээр олж ирсэн тэр их мөнгийг юунд зарцуулав. Хэний амьдрал дээшлэв гэдгийг асуумаар байна гэсэн юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж