Компьютер эмэгтэйчүүдийн гоо сайханд хортой нөлөө үзүүлдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Компьютер эмэгтэйчүүдийн гоо сайханд хортой нөлөө үзүүлдэг

Хэрвээ офиссын ажилтнууд цахилгаан соронзны тухай бага ч гэсэн ойлголттой  бол комьпютертэй ажилладаг ихэнх хүмүүс  шууд л орхиж явах байсан байх. Тэр тусмаа эмэгтэйчүүд. Эмэгтэй хүний гоо сайханд компьютерийн дэлгэц ямар нөлөө үзүүлдэг талаар ОХУ-ын Цахилгаан соронзон аюулгүй байдлын захирал Олег Григорьев дараах зөвлөгөөг өгч байна.

“Компьютертэй ажиллах” – Энэ нь  ионжсан агаар, цахилгаан соронзон орны  үйлчлэл доор байнга байна гэсэн үг. Хэрвээ таны компьютерийн  дэлгэц газардуулах системтэй холбогдоогүй бол түүний гадаргуу дээр  цахилгаан соронзон орон байнга үүссэн байна. Энэ нь  цэнэгтэй бөөмс таны нүүрний арьс болон гарын арьсанд байнга хуримтлагдана гэсэн үг. Ингэснээр эмзэг арьстай эмэгтэй хүний арьсанд  загатнаа, улайлт үүсэх, цэврүү гарах зэрэг арьсны янз бүрийн цочрол үзүүлдэг байна.

Сүүлийн үеийн шинэ загварын компьютерууд таван жилийн өмнөх загвараас илүү хамгаалалттай болсон ч хамгийн гол нь баталгаажуулсан бичиг баримттай компьютер худалдан авах хэрэгтэй. Мөн ажлын байрны гэрэлтүүлэг, ажлын цаг  хуваарилалт зэргийг давхар анхаарах шаардлагатай. Харамсалтай нь ихэнх  офисс, албан газрууд нь  хүний арьсанд бичил бөөм байрших боломжтой,  маш хүнд ионжсон агаарын орчинтой байдаг. Ийм орчинд удаан хугацаагаар ажиллахад хүчилтөрөгч дутагдан, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ үүнтэй тэмцэхэд тун амархан бөгөөд орчноо байнга агааржуулж байх хэрэгтэй.
Агаар дахь цахилгаан соронзон орны үйлчлэл болон аэроионы  агууламж нь хүний үсний бүтцэд ихээхэн нөлөөлж, үс амархан тослогтой болох зэргээр өөрчлөлт ордог байна. Цахилгаан соронзон орноос үүдэлтэй дээрх хоёр сөрөг үйлчлэл хүний биед удаан хугацаагаар  нөлөөлбөл бие организмыг  хүчтэй хямраадаг. Ялангуяа  мэдрэлийн системийн үйл ажиллагааг бууруулна. Ингэснээр хүний бие махбодийн дархлаа суларч, хөдөлмөрийн чадвар буурдаг байна.

Жирэлзэж, сүүмэлзэх, цагаан толбонууд гүйх зэрэг гажуудалтай компьютерийн дэлгэцтэй ажиллавал нүд амархан улайж, хараа мууддаг. Мөн компьютерийн ард удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суувал нуруу, бугуй орчим өвдөлт үүсч, аажимдаа ходоод, шээс, бөөрний өвчин олох нь ихэсдэг байна. Компьютертэй байнга харьцдаг хүмүүс хэсэг хугацаанд ажиллаад 15 минут амарч, хөнгөн дасгал хийж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байгааг та бас анхаарах хэрэгтэй болов уу.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж