
Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИХ-ын даргад албан тоот хүргүүлжээ. Албан тоотод, “Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх, мөн Засгийн газрын танхимын гишүүдийн тодорхой хэсэг нь УИХ-ын гишүүн баж болох заалтын хувьд саналаа өгөх нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 3.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай холбогдох хууль заалтуудыг зөрчихгүй гэж үзэж байна. Харин хуулийг мөрдөх хугацааны хувьд санал хураалтад оролцохгүй байх нь дээрх хуульд нийцнэ гэж үзэж байгаа тул хуулиудыг мөрдөх хугацаатай холбогдох санал хураалитад оролцохгүй гэдгээ илрхийлье” гэсэн албан тоот хүргүүлжээ.
