
Тухайлбал, Мэргэлийн хяналтын газраас осол эндэгдлийн шалтгаануудыг судалж, ямар бодлого барьж, юундаа анхаарч ажиллах ёстойгоо тодорхойлсноо танилцуулав. Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд нийт барилгын салбарт 106 осол бүртгэгдсэний 60 орчим тохиолдол нь хүний амь нас нас эрсэдсэн. Ийнхүү амь эрсэдсэн шалтгааныг нарийвчилбал, 57,6 хувь нь хүн өндрөөс унасан, 18,9 хувь нь эд материал өндрөөс унаж хүний аминд хүрсэн байна. Иймд цаашид хяналтын байгууллага, барилга барьж буй байгууллагаас өндрийн хамгаалалтанд анхаарал хандуулах, дээрээс юм унах эрсдлийг бууруулахын тулд задгайгаар барилга бариулахгүй байхад хяналт, аюулгүй байдлын бодлого, сургалтаа хандуулахаар болсон байна.
Уг зөвлөгөөний үеэр лифтны аюулгүй байдлын талаар танилцуулга хийгдсэн бөгөөд байгууллагууд мэргэжлийн холбоод, хяналтын байгууллагаас тавьж буй шаардлага, стандартыг төвөгшөөдөг, гэсэн хэрнээ ямарваа нэгэн осол гарсан үед гэнэт үүнийгээ санадаг буруу жишиг байгаа тухай онцолж байсан юм.