
хоёрхон сарын дараа Бразильд эхлэх спортын аугаа их баяр цэнгэл
хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дуу
цацагдаж эхэлжээ. Тэгэхээр “Waka Waka”-г мартаад, “Ole Ola”-г мэдрэх цаг
хэдийнэ болжээ.
Куба-Америк гаралтай реппер Питбуллын Женнифер
Лопез болон Бразилийн дуучин Клаудия Лейтте дуулсан “We Are One (Ole
Ola)” дууг FIFA-гаас өчигдөр /IV.08/ албан ёсоор цацаж эхэлсэн юм. Тэд
зургадугаар сарын 12-нд Сау-Паулу хотод болох дэлхийн аваргын нээлтийн
ёслолд “Ole Ola” дуугаа эгшиглүүлнэ.
Дэлхийн аваргын дууг реппер
Питбулл дуулах болсон тухай FIFA болон Sony Music-ээс мэдэгдэж, дууны
үг, аяыг Питбулл өөрөө бичсэн тухай мэдээлж байсан билээ. Дууны видео
клипийн зураг авалт өнгөрсөн хоёрдугаар сард Флоридагийн Форт-Лодердейлд
хийгджээ. Одоогоор дэлхийн аваргын албан ёсны сүлд дууны видео клип
хараахан цацагдаж эхлээгүй байна.
С.ЦЭЛМЭГ