Ашигт малтмалын талаар хуулийн хоёр төсөл хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын талаар хуулийн хоёр төсөл хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол Улсын эрднэсийн сангийн 2010 оны орлого, зарлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэх байсан. Харин асуудлыг хэлэлцэж эхлэх үед А.Тлейхан гишүүн хэлэлцэх явцад санал асуугаад явъя гэсэн гормийн санал дэвшүүлж тухайн асуудлыг дэмжих эсэх талаар байнгын хорооны гишүүдийн санал хурааж  олонх нь дэмжсэнэээр Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх боллоо. Харин тус хуулийн үндсэн чиглэлийн биелэлт хэрэгжилтийн талаар хуулийн төсөл С.Бямбацогт гишүүн өргөн барьсан байгаа түүнийг УИХ-ын чуулганаар хамт хэлэлцүүлэх талаар Байнгын хорооны гишүүдэд санал тавьсан. Байнгын хорооны гишүүдийн хэлэлцэх хоёрдугаар асуудал нь ашигт малтмалын талаар хуулийн хоёр төслийг хэлэлцлээ. Энэ хоёр хуулийн төслийг ажлын хэсэг хоёр удаа хэлэлцсэны үр дүнд анхны хэлэлцүүлэгт оруулахаар болсон байна. Тус хуулийн 29.3,3 дугаар зүйлд ашигт малтмалын орд газрыг ашиглах талаар хөрөнгө оруулалтын гэрээ 50 тэрбум төгрөг байвал 10 жил, 100 тэрбум төгрөг байвал 15 жил, 300 тэрбум төгрөг байвал 30 жил гэж заасан байгааг хууль санаачлагчдын нэг С.Бямбацогт гишүүн эсрэг саналтай буюу хөрөнгө оруулалт их бага байх нь хамаагүй 15 жил хүртэл болгоё гэснээр санал зөрөлдөж уг асуудлыг энэ удаад хойшлуулахаар боллоо. Байнгын хорооны хурлаар хэлэлцэх ёстой асуудлын дарааллын эцэст Оюутолгойн талаар хэлэлцэнэ гэж байсан боловч энэ талаар хэлэлцээгүй хуралдаан өндөрлөлөө.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж