“Waka Waka”-г мартаад, “Ole Ola”

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

“Waka Waka”-г мартаад, “Ole Ola”

Ердөө хоёрхон сарын дараа Бразильд эхлэх спортын аугаа их баяр цэнгэл хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дуу цацагдаж эхэлжээ. Тэгэхээр “Waka Waka”-г мартаад, “Ole Ola”-г мэдрэх цаг хэдийнэ болжээ.

Куба-Америк гаралтай реппер Питбуллын Женнифер Лопез болон Бразилийн дуучин Клаудия Лейтте дуулсан “We Are One (Ole Ola)” дууг FIFA-гаас өчигдөр /IV.08/ албан ёсоор цацаж эхэлсэн юм. Тэд зургадугаар сарын 12-нд Сау-Паулу хотод болох дэлхийн аваргын нээлтийн ёслолд “Ole Ola” дуугаа эгшиглүүлнэ.

Дэлхийн аваргын дууг реппер Питбулл дуулах болсон тухай FIFA болон Sony Music-ээс мэдэгдэж, дууны үг, аяыг Питбулл өөрөө бичсэн тухай мэдээлж байсан билээ. Дууны видео клипийн зураг авалт өнгөрсөн хоёрдугаар сард Флоридагийн Форт-Лодердейлд хийгджээ. Одоогоор дэлхийн аваргын албан ёсны сүлд дууны видео клип хараахан цацагдаж эхлээгүй байна.

С.ЦЭЛМЭГ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж