Словенийн алдарт философич, соёлын онолч Жижек нь ихэвчлэн үзэгчдийн сайн мэдэх киногоор жишээ аван психоанализ болон философийн онолд тулгуурлан энэ идеолог гэгдэх хэлбэр галбиргүй, юу нь үл мэдэгдэх хүчин бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлд хэрхэн нөлөөлж байдгийг өөрийн өвөрмөц, сонирхолтой, солиотой санаануудаар гаргах бөгөөд кино бүрийн нуугдмал агуулгыг илчлэх ажээ.
Кино судлалын нэг салбар “психоанализ” буюу сэтгэл зүйн шинжлэлийн Лакан, Фрейд гэх мэт суут үзэлтний бичвэрүүд дээр үндэслэсэн байдаг. Жижек эдгээр онолууд мөн Марксист үзэл дээр мөн тулгуурлан, бүтээгдхүүний онол, материаллаг соёлын талаар бас дэлгэрэнгүй дурьдах аж.
“Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөг тавдугаар сарын 12-нд буюу ирэх бямба гаригт Энхтайван найрамдлын ордонд 14.00 цагаас болох юм. Мэдээж кино үзвэрүүд тасалбартай бөгөөд тасалбарын үнэ 2000 төгрөг ажээ.