Обамагийн цагаач авга эгч таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Обамагийн цагаач авга эгч таалал төгсчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн авга эгч Зейтуни Онянго өчигдөр /IV.8/ хорт хавдар өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамаатан боловч Нэгдсэн улсад 10 жил хууль бусаар амьдарсан нэгэн юм. 61 настай Зейтуни Онянго Бостон хотын эрүүл мэндийн төвд нас барсан байна.

Зейтуни Онянго 2000 онд АНУ-д нүүж ирсэн аж. Үүний дараа Зейтуни Онянгог АНУ-д хууль ёсоор амьдарч, ажиллах эрх олж авахад Барак Обамагийн улстөрийн карьер  ихээр саад болж байжээ. Харин 2010 онд АНУ-ын албаныхан Зейтуни Онянгод хууль ёсоор оршин суух өгсөн аж. Тухайн үед Зейтуни Онянго нь АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамаатан гэх шалтгаанаар Кенид буцаж очвол цаазын ял сонсож магадгүй байсан гэнэ. Зейтуни Онянго нь Барак Обамагийн аавын эгч юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж