
Шударга цалингийн хөдөлгөөнийг дэмжиж энэ сарын 7-нд АНУ-ын ерөнхийлөгч Баррак Обама тус өдрийг АНУ-ын тэгш цалингийн Үндэсний өдөр болгон тунхагласан байна. Тэрээр хэлэхдээ “Амжилт бол хүйс болон арьс өнгөн дээр тулгуурлаж ирдэггүй гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Амжилт бол бидний авъяас билэг, бидний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, бидний нийгэмдээ оруулах хувь нэмрээс ирдэгийг мэдлээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүгдээрээ энэ шинэ уур амьсгалыг амьдралдаа оруулъя. Өөрийн улс орноо эрх чөлөөний, тэгш харилцааны, ялгаварлан гадуурхалтгүй орон болгохын төлөө хамтдаа урагшилж, бидний үр хүүхэд, хойч үе маань аливаа хязгаар, зааг, ялгаварлалтгүйгээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж байхын төлөө амьдарцгаая” хэмээжээ.
Шударга цалин хэлэлцүүлэгийг зохион байгуулагчийн зүгээс Монгол Улс ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг тэгш, шударга орлоготой байх боломжийг түлхүү анхаарах нь чухал байна гэж хэллээ.
Сайнхүү сангийн Гүйцэтгэх захирал С. Гантуяа "Монгол Улс ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг тэгш, шударга орлоготой байх боломжийг түлхүү анхаарах нь чухал байна. Бидний авч байгаа цалин ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж байгаа өнөө үед Монгол гэдгээр нь ялгалгүй шударга цалин олгогдож чадаж байна уу гэдгийг төр анхаарах цаг болсон. Үндсэн хуулийн 5.4-т, Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Жишээнь Оюутолгой төсөл дээр гадаадын дадлагын оюутан өдөрт 72 ам.доллар авч байхад монгол дадлагын оюутан 3 ам. доллар авч байх жишээтэй. Шударга цалин тогтоохын ач холбогдол нь Монгол хүний үнэлэмж өсөж, улмаар бидний аж амьдрал, нийгэм, улс эх орондоо оруулах хувь нэмэр өсөх юм" гэлээ.
Онцлоход, гадаад болон монгол ажилчдын цалин элс ялгаатай олгогдож байгааг Хөдөлмөрийн яамны хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоосон байдаг ажээ.