Хүний
сэтгэлийн хат гэдэг өөрийгөө хурцалж, бие мах бодио удирдаж чадах чадвар юм.
Сэтгэлийн хаттай байхад турж чадна, хорт зуршилаас хөндийрч чадна, хүнийг
хайрлаж, өрөвдөж, хүндэлж, ямар ч өвчнийг гэтлэн гарч эрүүлжиж чадна.
Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө байнга санаа зовж, ямар нэгэн байдлаар
өвдөлтийг мэдэрдэг. Өргөс орох, хөлөө эвгүй гишгэх, бага зэрэг хайрагдах,
түлэгдэх гэх зэрэг ахуйн гэмтлээс эхлүүлээд нүд нуухдах, хамар шуугьтнах,
хамраас цус гарах, цээжээр хатгуулах, хөлийн булчин шөрмөс зангирах гээд.
Өөрийн байгалаас заяасан хариу урвалын хүчээр өөртөө асаргаа эмчилгээ хийчихнэ.
Насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдэд туслан асарч өөрөө өвдөх завгүй
сэтгэлийн хаттай байдаг.
Тэтгэвэрт гарсан хөгшчүүд, тахир дутуугийн групп, эмчилгээгүй гэдэг үгс
хүний сэтгэлийн хатыг цөм цохиж, хүнийг өөртөө санаа тавих, урамыг хугалсанаар
өвчлөл ихсгэдэг. Энэ үед хүний бие мах бодь өөрөө өөрийгөө эмчлэх төрөлхийн
нөөц боломжоо гаргах шаардлагагүй болгодог.
үргэлжлэл: drbatorgil.miniih.com