Хайр бол гормоны идэвхжлийн үр дүн

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Хайр бол гормоны идэвхжлийн үр дүн

Окситоцин
буюу хайрын гормон гэж нэрлэгддэг энэхүү гормон нь секс, хүүхэд төрүүлэх,
хөхөөр хооллох үед их хэмжээгээр ялгарч, хайрлах сэтгэл төрүүлдэг аж.

Мөн
харилцан яриа, биед хүрэх, тэврэлдэх зэрэг үед тодорхой хэмжээгээр ялгардаг.
Нэг ёсондоо хайр дурлал бол гормон ялгарах үед үүсдэг мэдрэмж гэж хэлж
болохоор. Окситоцин нь мөн итгэлцэл, аюулгүй байдал гэх мэт мэдрэмж төрүүлэн
айдас, депресс бухимдлыг бууруулах замаар хосуудыг урт хугацаанд хамт байхад
нөлөөлдөг. Васопрессин хэмээх өөр нэг гормон нь мөн харилцааг тогтвортой байхад
нөлөөлдгийг тогтоосон байна. Тэгэхээр харилцааг урт хугацаанд амжилттай байлгах
аргуудын нэг бол энэ 2 төрлийн гормоныг байнга ялгаруулах явдал юм.

Хүүхэд
төрүүлсэн хүн яагаад ч юм нэг тийм хайрлах мэдрэмж төрдөг гэж ярьдаг. Эрдэмтэд
үр төлөө төрүүлсэн амьтдын окситоцины түвшинг бууруулсны дараа тухайн амьтан үр
төлөөсөө татгалзаж байдгийг илрүүлсэн. Мөн үр төл төрүүлээгүй эмэгчин амьтны
окситоцины түвшинг нэмэгдүүлэхэд өөр амьтны үр төлийг өөрийн мэт хайрлаж
хамгаалж байсан байна. Мөн та яагаад нялх хүүхэд, амьтан өхөөрдөм хөөрхөн
байдаг талаар бодож үзсэн үү? Өрөвдүүлж хайрлуулах замаар өсөж торниход нь
туслах гэсэн байгалийн зохицуулалт гэмээр. 

Эх сурвалж: keytosecret.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж