Д.Равжаа : Хурмаст тэнгэр

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Д.Равжаа : Хурмаст тэнгэр

via Хамрын хийд Дэлхийн Энергийн Төв


Хурмаст тэнгэр төгөлдөр
Найман шидэт найраа барин жаргая

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?

Мойлор модыг тарин суувал
Могой болоод хортон түүнээс гардаг бий
Муу хүнтэй ханилан суувал
Муу болоод мундар түүнээс гардаг бий

Саглагар модыг тарин суувал
Салаа бүрийн жимс түүнээс гардаг бий
Сайн хүнтэй ханилан суувал
Саруул ба билэг түүнээс гардаг бий

Огторгуйн од олон боловч
Ончтой гэрэлтэй нэгэн хоёр
Орчлонгийн амьтан олон боловч
Ончтой мэргэн нэгэн хоёр

Жаварт тэнгэр салхилнам гэлээ
Жалгын ногоо сэргэнэм гэлээ
Жаргалтай суугаад зовлонтой гэвэл
Зовлон түүнээс ирдэг

Зэ, зээ-хөө, зээ нь вайдуу зээ
Гурван богд өршөө!

Хамарын хийд, Өвгөн суварга photo by Ari

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж