
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хатагтай Мейра Кумарыг энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзах агаад уулзалтын дараа хоёр спикер сэтгүүлчдэд ярилцлага өгөх юм. Хатагтай Мейра Кумар айлчлалын хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахаар төлөвлөжээ.
Эдгээр өдрүүдэд Төрийн ордонд зөвхөн мандат авсан сэтгүүлч, зураглаачид нэвтрэхээр болсон байна.
Б.Энхмандах