Их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Шатрын эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үргэлжилж байна. Өнөөдөр(04.09) тэмцээний VIII, IX-р өргийн тоглолт болох бөгөөд үдээс өмнө наймдугаар өргийн тоглолт боллоо.

Наймдугаар өрөгт ИМ Ц.Батчулуун ФМ Д.Эрхэмбаярыг хожиж, ОУМ Н.Баттулга ФМ М.Гүнбаяртай тэнцээ хийснээр 5,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байна.

Эмэгтэйчүүдийн наймдугаар өрөгт спортын мастер Б.Баярмаа спортын мастер С.Сарантунгалагт хожигдсон бол ФМ У.Лхамсүрэн спортын мастер Ү.Үүрийнтуяаг хожсоноор 6,0 оноотой тэргүүлж байна.

Наймдугаар тойргийн дүнг танилцуулья.

Эрэгтэй:

ОУМ Н.Баттулга – ФМ М.Гүнбаяр 0,5-0,5
ДМ Б.Өлзийбаяр – ФМ Э.Энхнар 0-1
ИМ Д.Шаравдорж – ОУМ Г.Мөнхгал 0,5-0,5
ФМ Д.Эрхэмбаяр – ИМ Ц.Батчулуун 0-1
ИМ Б.Гүндаваа – ИМ Б.Хатанбаатар 0,5-0,5
ФМ У.Насанжаргал – ОУМ Б.Мөнгөнтуул 0,5-0,5
ФМ З.Бямбаа – ДМ Ү.Агьбилэг 1-0

Эмэгтэй:

ОУМЭ Б.Анхчимэг – СМЭ Я.Батзаяа 1-0
СМЭ Ө.Нямтуяа – ДМЭ С.Жаргалмаа 1-0
ФМЭ У.Лхамсүрэн – ДМЭ Ү.Үүрийнтуяа 1-0
СМЭ Э.Хулан – ФМЭ Б.Ану 1-0
СМЭ Б.Баярмаа – СМЭ С.Сарантунгалаг 0-1
ФМЭ Ц.Мөнхчулуун – ФМЭ Б.Янжинлхам 1-0

Найман өргийн дараах дүнг хүснэгтээс харна уу.

Тэмцээний хуваарь ёсоор есдүгээр өргийн тоглолт 15:00 цагт эхэлнэ.

Дашрамд, улсын аваргын талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд их мастерууд Алтай нутгийнхантай зэрэг тоглолт хийж, "Шатрын үзэсгэлэн"-г сонирхсон байна.

Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа болж байна. Есөнбулаг суманд болж буй улсын аваргын тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнгөрөгч даваа гариг/04.07/ амралтын өдөр байсан. Энэ өдөр Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, ОУ-ын мастер Б.Мөнгөнтуул, П.Жигжидсүрэн нар Алтай нутгийнхантай зэрэг тоглолт хийжээ. Энэхүү зэрэг тоглолтод 50-иад хүн оролцсоны дотор хамгийн ахмад нь 85 насыг зооглож буй Гүржав гуай байсан байна. Мөн шатарчид энэ өдөр Говь-Алтай аймгийн Музейн сан хөмрөгөөс гаргасан "Шатрын үзэсгэлэн"-г үзэж сонирхон "Шүтээний өндөрлөг" хэмээх толгойд гарч Алтай хоттой танилцжээ.

Тэмцээний дүнг http://chess-results.com-с авна уу.


Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж