
Энэ нь нарны энерги хуримтлуулагч тусгай хавтангууд бүхий “Solar Energy Suit” нэртэй хувцас юм. Хэдийгээр хуяг дуулга шиг нүсэр харагдаж байгаа ч уг хувцасыг өмсөөд наранд байхад их хэмжээний энерги цуглуулж, гар утсаа шууд цэнэглэх гэнэ.
Анхны загвар учраас хэт нүсэр бүтэцтэй байгаа ч яг энэ санаан дээрээ тулгуурлан авсаархан байнга биедээ авч явах боломжтой, нарны цэнэглэгчийг бүтээхээр тус компанийн хөгжүүлэгчид ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.
Т.БИЛГҮҮН