
МАН-ын удирдлагууд ярихдаа “Улсынхаа тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн намын байр суурийг өнөөгийн эрх баригч хүчинд удаа дараа тууштай илэрхийлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх асуудлаар бүтээлч санал санаачилгуудыг гаргасан боловч “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Засгийн газрын зүгээс огтхон ч анхаарч үзээгүйн улмаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа” гэв. Тэд энэхүү жагсаалаа Н.Алтанхуягийн Засгийн газар 19 гишүүний 17-н сайдынх нь “давхар дээл”-ийг тайлуулах шаардлага тавьж буй хэлбэр хэмээж байна.
Ш.ОЧ