ЕСББ-наас техникийн туслалцаа авахаар тохиролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

ЕСББ-наас техникийн туслалцаа авахаар тохиролцлоо

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ЕСББ-наас техникийн туслалцаа авахаар тохиролцлоо

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Европын сэргээн босголт банк /ЕСББ/-ны Эрчим хүчний хэлтсийн дарга хатагтай Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Нандита Паршад байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний томоохон хөрөнгө оруулалтын төслийн үр дүн болох Салхитын салхин цахилгаан станц, Улаанбаатар хотын “Дулааны цахилгаан станц 5” төслийг хэрэгжүүлэхэд Эрчим хүчний яамнаас баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар асуулт асууж, санал бодлоо солилцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Монгол улсад анхны хувийн хөрөнгө оруулалттай Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийн механизмыг яамнаас улам боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан. Түүнчлэн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай зарим төслүүдийг онцлоод хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Хатагтай Нандита Паршад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, дүрэм, сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЕСББ-аас техникийн туслалцаа үзүүлэх боломжтой талаар танилцуулсан бөгөөд уг саналыг Эрчим хүчний яам судлан үзээд цаг алдалгүй хариу өгч хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: www.energy.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж