
Монгол Улс хайлуур жонш олборлолтоор дэлхийн улсуудаас эхний тавд багтдаг бөгөөд өнгөрсөн онд 330 мянган тонн жоншны бүтээгдэхүүн экспортолжээ. Одоогийн байдлаар 17 хүдэр олборлон баяжуулах үйлдвэр, 43 жоншны уурхай байгаа юм. Цаашдаа хайлуур жоншны олборлолт, экспортын ашгийг нэмэхийн тулд ийнхүү тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд салбарт жишиг үнэ, татварын асуудал хамгийн хүндрэлтэй байгааг Монголын жоншны холбооныхон үзэж байгаа юм. Жишиг үнийн тал дээр зах зээлийн үндэслэл муутай тогтоож байгааг болиулж, цаашдаа гэрээгээр тогтоох хэрэгтэйг салбарынхан хэлж байсан. Ийнхүү Монголын жоншны холбоо “Монгол-Жонш” дэд хөтөлбөрийгболовсруулж, Уул уурхайн яамаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.