Тэгвэл маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 9-нөөс долоон жүжгийн найруулагчийн бүтээл “Хэрээт төгөл” жүжгээр нээлтээ хийхээр зэхээд байгаа аж. Төслийн хүрээнд долоон найруулагчийн долоон өөр ертөцийн хаалга маргаашнаас нээгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн зохион байгуулагчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Тус мэдээллийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Н.Ганхуяг, Драмын театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, найруулагч Ц.Батнайрамдал, Төрийн соёрхолт ерөнхий найруулагч Н.Наранбаатар болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Мөнхдорж болон Ардын жүжигчин Н.Сувд нар оролцлоо.