Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Стандарт бол
хүний үйл ажиллагаа, аливаа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, хэмжээ болон
сорьж турших, хэмжих, шалгах арга зэргийг улсын хэмжээгээр нэгэн мөр болгож,
албан ёсоор хуульчлан тогтоосон баримт бичиг юм. Энэ баримт бичгийг
боловсруулах, батлах үйл ажиллагааг стандартчилал гэнэ.

Стандарт бүр өөрийн дугаартай бөгөөд нэрийг товчилсон
товъёогтой байна. Манай улсын стандартыг УСТ гэж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1979
онд баталсан ундааны усны чанарын шаардлагыг тогтоосон стандартад 900 гэсэн
дугаар олгож УСТ 900-79 гэж тэмдэглэжээ. Хүний эрүүл мэндэд зохимжтой бодисууд
ундааны усанд байх хэмжээг маш нарийн зааж, тэдгээрийг шинжлэн шалгах аргыг энэ
стандарт тогтоож өгчээ.

Манай оронд
хүүхдийн ясль, цэцэрлэг, сургуулийн сурагчдын эдэлж хэрэглэдэг тоглоом, ширээ
сандал, хувцас, хоол ундны чанар, хэмжээ, өнгө үзэмжийг тэдний насны онцлог,
биеийн өсөлт, эрүүл мэндийн шаардлага, оюун ухааны хөгжлийн хэрэгцээ нөхцөлд
тохируулан улсын стандартаар тогтоодог. Энэчлэн манайд хүмүүсийн өмсөж зүүх,
эдэлж хэрэглэх бүх зүйл тус бүрдээ чанарын дээд хэмжээг тогтоосон стандарттай,
үйлдвэр бүр тэр стандартад бүрэн тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэгтэй юм.
Иймээс стандарт бол сахилгыг батжуулагч, зохион байгуулагч хүчин зүйл болох нь
тодорхой байна.

Аливаа зүйл
улсын стандарттай байх нь түүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, шинэчлэн
сайжруулахад их ач холбогдолтой юм. Учир нь зохион бүтээгч болон ажилчин хүн
стандартын шаардлагад тохируулан нэгэн жигд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх
баталгаатай болдог.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж