УИХ-ын 2014 оны хаврын чуулганы нээлт
гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. УИХ-д суудалгүй намуудын удирдлагууд
оролцсон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн УИХ-ын гишүүдэд хаягласан
үгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ онцолсон гээд л. Тэрбээр
хэлсэн үгэндээ томоохон төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар хугацаа
алдахгүй шийдвэрлэхгүй бол УИХ бүх төсөл хөтөлбөрийн асуудлыг шийдэх
эрхийг гартаа авна гэсэн утга бүхий зүйлийг онцолсон. Эдийн засаг
хүндрээд байгаатай холбоотойгоор Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжиж
байгаа замын зарим ажил болон шинэ төмөр зам төслийг санүүжүүлэхгүй
гэсэн утга бүхий мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Үүнээс болоод тус
салбарынхан нэлээд бухимдаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга
Э.Бат-Үүл УИХ-ын гишүүдэд хаягласан захидлыг хэвлэлээр дайн хүргэсэн.
Тиймээс
УИХ-ын дарга З.Энхболд “УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд
ерөнхийдөө эерэг үнэлэлт өгч байгаа ч бидний цаашид анхаарах олон чухал
асуудал байгааг сануулан хэлж байна. Хаврын чуулганаар улс орныг богино
хугацаанд зөв хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын олон асуудлыг шийдвэрлэхийг
нийт иргэд захиж анхааруулж байна. Иргэд хөгжлийн урт хугацааны,
сонгууль бүрээр савлаад байдаггүй тогтвортой бодлого зайлшгүй гэдгийг
бүрэн дэмжиж байна. Энэ бүхнийг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод,
нам, эвслийн бүлгүүд, холбогдох байгууллага, албан тушаалтнууд
анхааралдаа авч үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана гэдэгт итгэж байна”
хэмээсэн биз.

УИХ-ын даргын хэлсэн үгнээс дүгнэхэд эдийн засгийн
нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч энэ удаагийн хаврын чуулганы
хуралдаанаар бүтээн байгуулалтын шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийг
баталж, хөдөлгөх үүргийг Засгийн газар болон УИХын гишүүд хүлээгээд
байгаа юм.
Нөгөөтэйгүүр, “Ажлаа хийхгүй байна” гэдэг шүүмжлэлийг
байнга шахам сонсож байгаа сайд нарт ч УИХ-ын дарга З.Энхболдын үг
сануулга болсон байх гэж найдаж байна. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр болон Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
нар УИХ-ын даргын хэлсэн үгнээс багагүй ухаарал авч төсөл,
хөтөлбөрүүдийг боомилох арга хэмжээгээ зогсоох биз.