100 буудалт даамын 2014 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд "Хос мастер" клуб дээр үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гаригт(04.05) эхэлсэн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 45, эмэгтэй 30 тамирчин швейцарь системээр 11 өрөг тоглох юм.
Тэмцээнийг зургаан өргийн дараах байдлаар хөвгүүдээс Сүхбаатар дүүргийн Ц.Сүхбат арван оноотой тэргүүлж байгаа бол Завхан аймгийн Т.Ганбат, Сүхбаатар дүүргийн П.Түмэннасан нар удаалж байна. Харин охидыг олон улсын их мастер М.Нямжаргал 11 оноотой тэргүүлж байгаа бөгөөд түүний араас дөрвөн тамирчин адил 9 оноотой удаалж буй. Тэмцээний сүүлийн өргүүд маргааш болж, улсын аваргын медальтнууд тодорно.
Ингээд өчигдөр өндөрлөсөн зургаа дахь өргийн дараах дүнг танилцуулья.
Ч.БОЛОР