&#34Дүнжингарав 2014&#34 уралдаан Цагаан хөтөлд болно

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

&#34Дүнжингарав 2014&#34 уралдаан Цагаан хөтөлд болно

Хаврын бүсийн хурдан морьдын "Дүнжингарав 2014" уралдаан ирэх ням гаригт /04.13/ Төв аймгийн Аргалантын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулагдахаар болжээ. Уламжлал ёсоор азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны морьд тоосоо өргөнө.

Мөн энэхүү уралдааны маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Цагаан хөтөлд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд 2014" уралдаан болох аж. Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн насанд хурдан хүлгүүд шандас шалган уралдах юм.

Сануулахад, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байсан өвлийн уралдааныг зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж хойшлуулсан. Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Дүнжингарав 2014" уралдаан(02.23), Өмнөговь, Өвөрхангайд болох байсан (03,02) өвлийн морин уралдааныг цуцалсан шийдвэрийг гаргаж байсан юм.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж